Жүжигчин Ч.Ундрал балетаар хичээллэж, сэтгэлийн амар амгаланг эрхэмлэх болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 05

АНУ-д сурч, хэсэг хугацаанд өөрийгөө “тусгаарласан” жүжигчин Ч.Ундрал эх орондоо ирээд удаагүй байгаа. Гэр бүл дэх таагүй уур амьсгал, хэвлэлээр тархсан хувийн нууц, эр нөхрийнхөө талаархи элдвийн ярианаас залхахдаа жүжигчин бүсгүй ийн амьдралдаа “Restart” хийсэн гэлцдэг.

Харин эрх чөлөөний орон гэгддэг Америкт амьдрахдаа дотоод ертөнцийн амар амгаланг эрхэмлэх болсон тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа өөрийг нь олонд таниулж өгсөн “UBS” телевизэд нэвтрүүлэгчийн ажлаа хийж эхэлсэн. Үүний сацуу хөтлөгчийн курс нээн ажиллуулж буй Ч.Ундрал өглөө бүр балетаар хичээллэн өөрийнхөө хэмжээнд бясалгал хийж сурчээ. Түүнтэй хамт хөтлөгч, нэвтрүүлэгч бүсгүйчүүд хичээллэж байгаа төдийгүй гоо сайхан, эрүүл мэндэд сэтгэлийн амар амгалан ямар чухал болохыг мэдрээд ихэд идэвхтэй очдог болжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.18.49) 2025 оны 03 сарын 13

яанаа энэ цаашаа хараад зогсчихсон хэдэн юмнуудыгээ балет гэх тэнгэрлэг урлагийг гутааж харагдуулаад яагаад байгаан бээ ёстой баба

1  |  0
Amjilt(203.194.114.4) 2025 оны 03 сарын 13

Mash zuv bna. Amidral bayan shuu dee. Sain saihan-g husie!

1  |  0
sain bna(37.247.11.204) 2025 оны 03 сарын 13

zub shde goe sanaa bnaa iim niigemde heregtei uil ajilgaa yavuulj bgaad bayartai bnaa ajild chini amjilt husie

1  |  0
Top