Баярын өдрүүдэд нийтийн хоолны газрууд ажиллана

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 05

Улсын баярын өдрүүдэд ресторан, кафе, цайны  газар, түргэн  хоолны газрууд ажиллах юм байна. Тодруулбал, энэ сарын 10, 11, 12–нд ердийн  цагийн  хувиараар  ажиллаж,  13,14–нд амраад,  15 наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар болжээ. Баар цэнгээний газрууд 10, 11, 12–нд ердийн цагийн хувиарийн дагуу ажиллаж,  13, 14–нд амраад, 07-р сарын 15–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Зочид буудлын дэргэдэх ресторан, баар, кафе нь ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн түшиглэсэн газрынхаа ажиллах цагийн хуваарийн дагуу ажиллана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top