Солонгос улсаас хугацаа нь дууссан "Hite" шар айраг оруулан ирж зах зээлд нийлүүлж байсан Н.Уянга гэгчийн хэрэг нь илэрч шүүхээр шийтгүүлсэн байна. Н.Уянга нь 2011 онд БНСУ-д үйлдвэрлэгдээд, хугацаа нь дууссан "Hite" шар айргийг их хэмжээгээр Монголд оруулж иржээ. Тэрбээр хугацаа нь дууссан гэдгийгээ нуун далдлахын тулд Хятад улсад хуурамч шошго үйлдвэрлүүлэн пивон дээр наан зарж байжээ.
Тиймээс Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Уянгын хэргийг хянан шалгаад эрүүгийн хуулийн 172.1-д зааснаар гэм буруутайд тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байна. Энэ нь 14.040.000 төгрөг юм.

Сэтгэгдэл ( 1 )
iim muusain kheden bor yumny tuluu khun alakhaas butsdagguy piznuudiig yamar khungun shiitgedeg yum be