Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 06

Өнөөдөр болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэхээр болжээ. Хурлаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын санаачилсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл, О.Баасанхүүгийн санаачилсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд ЗГ-аас өгөх санал дүгнэлт зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Шивээ-Овоо”-гийн хүрэн нүүрсний ордын талаар, “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн хагас коксон шахмал түлш үйлдвэрлэх төслийн явцын тухай танилцуулах юм байна.
   
 
1

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top