Дөрвөн газар ёслолын буудлага хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 06

Үндэсний баяр наадмын зардлыг 1,5 тэрбум байхаар төсөвлөжээ. Наадам угтаж Хүй долоон худагт томоохон бүтээн байгуулалт хийж байгаа бөгөөд Төв Цэнгэлдэх хүрээлэнд наадамчин олонд баяр наадмыг хүртээмжтэй үзүүлэх зорилгоор дөрвөн ширхэг лед дэлгэцийг цэнгэлдэхийн дотор, гадна талд, гурван лед дэлгэцийг Хүй долоон худагт байрлуулахаар болсон байна. Япон улсаас энэ жил агаарын бөмбөлөгийг Сүхбаатарын талбайд нэг, Төв цэнгэлдэхэд нэг, Хүй долоон худагт хоёр ширхэгийг тус тус байрлуулахаар болсон байна.  Мөн Хүй долоон худагт соёл, урлагийн томоохон арга хэмжээ зохион байгуулах аж. Үүнээс гадна ёслолын буудлагыг өмнөх жилүүдийнхээс тоог нь нэмэгдүүлж, Сүхбаатарын талбай, Сонгинохайрхан дүүргийн Хөтөл, Баянзүрх дүүргийн 084-р анги, Чингэлтэй дүүргийн долоон буудал зэрэг дөрвөн газарт буудуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top