Исламын Бүгд Найрамдах Иран улсын Мазандаран хотноо болсон Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчид 10 медаль хүртлээ. Өнгөрсөн зургаадугаар сарын 19-27-ны өдрүүдэд болсон энэхүү манай улс 16 шатарчинтай оролцсон юм.
Азийн АШТ-нээс медаль хүртсэн тамирчид:
Рапид төрөл:
Зургаа хүртэлх нас хөвгүүд: Чулуунтуулын Эрхэмбаяр /Багануур/ мөнгө
7-8 нас хөвгүүд Ганзоригийн Амартүвшин /ЧД-Цэцэн нүүдэл/ алт
7-8 нас хөвгүүд Есөнтөмөрийн Төгстөмөр /Урамтай шатар/ мөнгө
9-10 нас хөвгүүд ОУШХ-ны дэд мастер /CM/ Эрдэнийн Баасансүрэн /Хан Алтай/ мөнгө
Стандарт төрөл:
6 хүртэлх нас охид Батсайханы Энхсаран /Урамтай шатар/ хүрэл
6 хүртэлх нас хөвгүүд Лхагважамцын Очирбат /ЧД-Цэцэн нүүдэл/ мөнгө
7-8 нас охид Бат-Эрдэний Мөнгөнзул /Орхон/ мөнгө
7-8 нас хөвгүүд Ганзоригийн Амартүвшин /ЧД-Цэцэн нүүдэл/ мөнгө
7-8 нас хөвгүүд Есөнтөмөрийн Төгстөмөр /Урамтай шатар/ хүрэл
Блиц төрөл:
17-18 нас охид Спортын мастер /WNM/ Баяржаргалын Баярмаа /Ховд/ алтан медаль тус тус хүртсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )