Цаг уур орчны шинжилгээний газраас үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг, Увс нуурын сав Хархираа, Түргэн гол мөн түүнчлэн Хэнтий нуруунаас эхтэй Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Багануурхот орчимд үерийн түвшинг тус тус даваад байна. Иймд дээр дурдсан голуудын дагуу суурьшин, нутаглаж буй ард иргэдийг үер, усны аюулаас сэргийлэхийг анхааруулж байна. Мөн малчид ард иргэдэд хандан 9,10-нд нутгийн төв хэсгээр усархаг аадар бороо орж болзошгүй байгаа тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 2 )
manai nogoon nam uyriin usiig ashiglaj shirgeh ayul nuurelsen nuuruudaa sergeeh alhamiig hiivel yasan ym bol!