Хөл хүндтэй мисс Х.Бадамгэрэл, топ модель О.Уянга нар хамтдаа зургаа татуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 06

Өдгөө хоёул таван сартай жирэмсэн гэгдээд буй топ модель О.Уянга, мисс Х.Бадамгэрэл нар саяхан хамтдаа авахуулсан зургаа дэлгэлээ. Загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүд маань тун ч дотно найзууд бөгөөд ирэх арваннэгдүгээр сард ээж болох бэлтгэлээ базаагаад сэтгэл догдлон суугаа. Тиймдээ ч, хэн хэнийх нь хөл хүнд зураг хэвлэлийн хуудсыг чимж буй энэ үед хамтдаа байгаа мөчөө гэрэл зурагт мөнхлөхөөр шийдсэн бололтой.

“Бид хоёр хоёулаа л бондойгоод байгаа” хэмээн ихэд хөгжилтэй өгүүлсэн мисс Х.Бадамгэрэл жирэмсний эхний гурван сард нэлээд хордлоготой байжээ. Урьд нь хэрэглэж байсан гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний хэрэглээ нь таарч тохирохгүй, өмсөх хувцас ч олдохоо больсон тул мисс бүсгүй нөхөртөө тунирхсан ч цаадах нь “Миний хайр сайхан л харагдаж байна шүү дээ” хэмээн тайвшруулдаг гэсэн.

Харин топ модель О.Уянга хөл хүндтэй хэдий ч ажил төрлөө амжуулах гээд үргэлж завгүй байдаг тул нөхөр нь түүнд амрах “даалгавар” өгөөд бүтэлгүйтсэн сурагтай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hh(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

Nuguudhii ni mdgui badamgerliig sain medej bn myangaatai yvdag bsnii ni

1  |  0
Zochin(182.160.14.33) 2025 оны 03 сарын 13

sayatanuudiin saltaanii zugaanuud shuu de.

1  |  0
Top