УДЭТ-ын жүжигчин У.Уранчимэг, Д.Ганцэцэг А.Ганчимэг нар дэлгэцийн шинэ бүтээлд хамтран тоглож байгаа талаархи мэдээлийг бид өмнө нь хүргэж байсан билээ. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” нэртэй уг дэлгэцийн бүтээл нь тэдний байгуулсан “G.U.G” уран бүтээлийн нэгдлийн анхны дэлгэцийн бүтээл болж байгаараа онцлогтой юм байна.
“G.U.G” гэх энэхүү уран бүтээлийн нэгдлийг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” гэх цоо шинэхэн уран бүтээлийн гол дүрийн жүжигчид нийлэн байгуулсан бөгөөд өөрсдийнхөө нэрний эхний үсгээр ийн нэрлэсэн аж. Театрын гурван царайлаг бүсгүй уг кинонхоо нээлтийг ирэх есдүгээр сарын эхээр хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )