Арьс өвчин судлалын үндэсний төв дээр сургалт зохион байгуулж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 06

Арьс өвчин судлалын үндэсний төв дээр өнөөдөр томоохон хэмжээний үзэсгэлэн, сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалт, зөвлөгөөн нь Эмнэлгээс шалтгаалах халдвраас сэргийлэх нь, халдварын хамгаалалт зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Өглөө 9.30 цагаас  эхэлсэн энэхүү арга хэмжээ 15.00 цаг хүртэл үргэлжлэх тул сурвалжлах, мэдээлэл авах сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнийг урьж байна. Мөн энэхүү уулзалтаар ариутгал, халдваргүйжилэлтийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үзэсгэлэн гаргасан байгаа юм байна. Түүнчлэн эл өдөрлөгт Арьс өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд, ЭМШИУС, эмнэлгийн бүх мэргэжилтнүүд оролцож байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top