Зургаан музейг үнэ төлбөргүй үзүүлэхээр төлөвлөлөө

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 06

Монголын тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан “Оюутолгой” компанийн ивээн тэтгэлгээр наадамчин олондоо зориулан “Өв түүхээрээ аялахуй” уриан дор энэ сарын 11,12,13-ны өдрүүдэд зургаан музейг нийт үзэгчдэдээ үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.

Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерей, Монголын театрын музей зэрэг зургаан музейг Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна. 

Энэ ажлыг уламжлал болгон зохион байгуулахад Соёл, спорт, аялал жуулчлалын яам дэмжин ажиллаж байгаа аж. Өнгөрсөн жил таван музейг үнэ төлбөргүй үзүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан нь үзэгчдэд нэн тааламжтай байсан учраас жил болгон уламжлал болгон зохион байгуулахаар шийджээ. Баяр наадмын өдрүүдэд наадамчин олныг үнэ төлбөргүй музей үзэх боломжоор хангасан ч дээрх музейнуудыг гадаадын үзэгчид төлбөртэй үзэх юм байна.

Мөн энэ үеэр Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд “Өргөөг зорьсон англи дэслэгч-100 жилийн тэртээ” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн харуулах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Smiralda ;)(180.149.78.20) 2025 оны 03 сарын 13

Goy ymaa! Zaaval uznee!

1  |  0
Top