Мэргэжлийн урлагийн байгууллагууд Төрийн шагналт, ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит мэргэжлийн төгөлдөр хуур, чавхдаст хөгжимчдийн улсын уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг-II” хөтөлбөрийн хүрээнд, Сонгодог урлагийн салбарт мэргэжлийн хөгжимчдийн урын сангийн баяжилтыг арвижуулах, харилцан туршлага солилцуулж, уран чадварыг нэмэгдүүлж, шинэ залуу чадварлаг хөгжимчдийг олон улсын түвшинд гаргах зорилгоор томоохон наадам зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадам нь ирэх аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл зохиогдох гэнэ.
Уралдаанд 1978 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш төрсөн эрэгтэй, эмэгтэй хөгжимчид оролцох аж. Бүртгэл ирэх есдүгээр сарын 1-нээс 15 хүртэл үргэлжлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )