Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын зээ охин төгөлдөр хуурч Ами буюу С.Алимаа төгөлдөр хуурыг эрчүүдтэй зүйрлэдэг гэнэ. Тэрбээр “Төгөлдөр хуур, эрэгтэй хүн хоёр хүчирхэг, бүхнийг өөртөө багтаадаг хэрнээ уян хатан чанараараа адилхан. Бүтэн оркестрын тоглодог бүтээлийг ганцхан төгөлдөр хуур дээр л дангаар нь тоглож болдог. Төгөлдөр хуураар ямар ч чимээг байгалийнх нь өнгөөр дуугаргадаг. Ер нь эрчүүд эмэгтэйчүүдээс илүү нарийн мэдрэмжтэй.
Ажиглаад байхад манай төдийгүй дэлхийн алдартай хөгжмийн зохиолчид дандаа эрэгтэй хүн байдаг юм билээ” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр гараа хамгаалахын тулд зарим төрлийн спортоор хичээллэдэггүй аж. Тиймээс хөдөлгөөний дутагдалд орох шахаад байгаа учаас чөлөөт цагаараа фитнесст явж байгаа гэнэ. Мөн тэрбээр зав гарахаараа найзуудтайгаа уулзаж, хамт хооллонгоо дарс шимэх дуртай аж. Сайхан хоолонд дуртай учраас хаана л гоё хоолтой газар байна, тэнд сууж байдаг гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 3 )
Tuguldur huur dardag hun ih zuulun taivan baidag gesen unen bolovuu goe dardag yum bilee
er huniig oroldog geh nuu kkk
aimar omhii ungadag yum bna lee hamar setleh dohson