“Монголын сайхан орон” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын Хувсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "Монголын сайхан орон" гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ. Монголын уран зургийн галарей, ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа уг үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх аж. Уг үзэсгэлэнд Монголын үзэсгэлэнт байгаль болон монголчуудын аж амьдралыг харуулсан бүтээлүүд тавигдах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top