Улсын их баяр наадам болоход тавхан хоног үлджээ. Наадмаар иргэд, аж ахуйн нэгжүүд төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг. Энэ жил 700 гаруй аж ахуйн нэгж үйлчилгээ явуулах зөвшөөрлөө аваад байгаа юм байна. Зөвшөөрлийг нь нийслэлээс дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээр дамжуулан тарааж байна. Хүй долоо худагт 300, Төв цэнгэлдэхийн талбайд 400 аж ахуйн нэгж үйлчилгээ эрхлэх ажээ.
Харин мэргэжлийн хяналтын байцаагчид наадамлангаа Төв цэнгэлдэхэд зарж байгаа хуушуурын амт чанар, үнэ өртөг болон хүнсний бүтээгдэхүүний зарагдаж байгаа зүйлд хяналт тавьж ажиллахаар болоод байгаа гэнэ. Харин худалдааны цэгүүдээр архи согтууруулах ундаа заруулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 3 )
ìàø ñàéí áàéíà.
бүр дэлгүүрүүдээр заруулахгүй байвал таарна хотын засаг дарга аа архиар айрагаа ууж баярлацгаая
Дэлгүүрүүд зарна биз дээ.