XIX хорооллын арын зам хаагдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

Энхтайваны гүүрний баруун талын “Петровис” шатахуун түгээх станцийн уулзвараас Энгельсийн гудамж хүртэлх 1,4 километр авто замыг өчигдөр 22:00 цагаас эхлэн бүхэлд нь хаажээ.

Нарны гүүрнээс уруудах замыг Энгельсийн гудамж хэмээн нэрлэдэг. Энэ замын зүүн хэсэгт 19 дүгээр хорооллын “Үйлчилгээний төв” хүртэлх зам бүрэн хаалттай байгаа. Энэхүү 1,4 километр авто замын цементээр бэхжүүлсэн суурийг хийсний дараа суурь асфальтбетон хучилтыг хийх юм байна. Тиймээс 19 дүгээр хорооллын арын замыг тав хоногийн турш хааж, зам барилгын ажил гүйцэтгэж, долдугаар сарын 10-ны өглөө нээх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top