Монгол улсын ерөнхийлөгчийн дээл хувцас, малгай нь төрийн их хүндэтгэл, бэлгэдлийг агуулсан байдаг. Тэр ч утгаараа анхны ерөнхийлөгч П.Очирбатын тангараг өргөхдөө өмссөн дээл төрийн түүхийн музейд өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн. Төрийн ёслол, төрийн хүний хувцасны өнгө загварын бэлгэдэл нь сайн, сайхан, ариуны бэлгэдэл цагаан, мөнх хөх тэнгэр, дүрэлзэн бадмалах гал, эрдэм ухааны шар өнгүүд хадгалагддаг байна.
Энэ ч утгаараа Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хүндэтгэлийн хувцасны өнгийг сонгожээ. Одоогийн байдлаар хийц загварыг нууцалж байгаа бөгөөд энэ удаагийн тангараг өргөх ёслол наадамтай хамт болж байгаа учир өмнөх ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолуудад зарцуулагддаг зардлыг хэмнэж өгч байгаагаараа онцлог юм.

Сэтгэгдэл ( 0 )