Саудын Арабын нийслэл Эр-Рияде хотноо алтаар метро барихаар болжээ. Тус метрог Ирак гаралтай Их Британийн архитектор Заха Хадид гэгч бүтээхээр төлөвлөжээ. Тэрээр “Энэ бол дэлхийн хамгийн тансаг метро болно” хэмээн амлаж байна гэжээ. Энэхүү метро нь гялалзсан алтан ханатай, гантиг чулуун шалтай байхаар төлөвлөгджээ. Харин нарны гэрлийг дотогшоо нэвтрүүлэхийн тулд метроны тааз нь шилэн байх юм. Тус метроны бариул, жолоочийн бүхээг болон ханан дээр байрлах уран чамин хээнүүдийг алтаар урлахаар болжээ.
Шинэ метроны талбай 20.434 мянган метр квадрат. Зургаан зогсоолтой бөгөөд нисэх буудал, олон улсын галт тэрэгний буудал руу шууд очих гэнэ. Алтаар урласан метро 2016 онд ашиглалтад орно гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )
manaixan barix l xeregtei yugaar dutax we dee ymar altgvin zowlon bx bish