МХЕГ-аас улсын болон хувийн хэвшлийн 193 эмнэлэгийн үйл ажиллагаанд шалгалт явуулжээ. Шалгалтад хамрагдсан эмнэлгүүдийн 65 хувь нь зөрчил илэрсэн байна. Тодруулбал өвчтнүүдийн анхан шатны бүртгэлжүүлэлт дутуу, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг зэрэг зөрчил дийлэнх эмнэлэгт гарчээ. Түүнчлэн 58 хувьд нь халдварын эсрэг дэглэм баримталдаггүй, 29 хувь нь дотоод агааржуулалт багатай, ариун цэврийн байдал муу. Мөн эмнэлгийн хог хаягдлыг хийх тусгай хадгалалтын савгүй байжээ.
Яг одоо шалгалтын дүн мэдээг Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар хэлэлцэж байна. Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг өнөөдөр хэлэлцэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )