Өчигдөр Сүхбаатар дүүргийн XVII хороонд нэг хүн галд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус хорооны 10 дугаар гудамжинд иргэн Б-гийн байшин шатаж байна гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 34 дүгээр анги ажиллан унтрааж, галд өртөж нас барсан иргэн 39 настай эрэгтэй Б-гийн цогцсыг дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )