“Ажлын гараа” төслийн нээлт маргааш болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Монгодын залуучуудын холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж, аймгуудын залуучуудын холбоотой хамтран “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Ажлын гараа” төсөлд ажиллах сонирхолтой залуусын бүртгэл дуусчээ. Ийнхүү шинэ цагийн илгээлтийн эзэд болж, зуны амралтаараа хөдөө орон нутгийг зорих залуусын 21 баг нь аймаг бүрт жишиг өвөлжөө барих бол найман баг нь бүтээн байгуулалтын ажилд оролцох юм байна. Тэдний цалин 500 мянган төгрөгөөс дээш байх юм байна. Уг төслийн нээлт энэ сарын 8-нд 10:00 цагаас Сүхбаатарын талбайд болох бөгөөд төсөлд хамрагдсан залуусын 15 хүнээс бүрдсэн багууд нээлтийн арга хэмжээнд оролцоод хөдөө орон нутагт сарын хугацаатай явах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top