ОХУ-ын Казань хотод оюутны "Универсиад" наадам өнгөрсөн амралтын өдөр нээлтээ хийлээ. Дэлхийн 170 гаруй орны 13500 тамирчин оролцож байгаа уг наадамд манай улсаас спортын 15 төрөлд 200 гаруй тамирчин хүч чадлаа үзхээр явсан билээ. Тэмцээн эхэлсэн эхний өдөр манай боксчид болох ОУХМ З.Энхзориг, Б.Түвшинбат, Г.Ган-Эрдэнэ, Х.Энхдэлгэр, Б.Идэрхүү нар өрсөлдөгчөө ялан эхний ялалтаа авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )