“Түмэн хишигтэн” симфони өнөөдөр нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

Монголчууд бидний хиймор бахдалын бодит шүтээн болсон  “Түмэн хишигтэн” төсөлд зориулан Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат “Түмэн хишигтэн” хэмээх симфонийг бичсэн. Тэгвэл энэхүү симфони туульсийн нээлтийн ёслол өнөөдөр 20:00-н цагт УДЭТ-ын гадна тайлбайд  болох аж. “Түмэн хишигтэн” симфони туульсыг “Үндэсний их найрал хөгжимчид”-ийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжимчид, ДБЭТ-ийн 50 гаруй найрал дуучид, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уртын дуучин МУСТА Ц.Түмэнжаргал, ҮДБЭЧ-ын уран сайхны удирдагч, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын ерөнхий удирдаач Н.Буянбаатар нарын бүрэлдэхүүнтэй 100 гаруй уран бүтээлчид хамтран амилуулсанаараа онцлог юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top