Их наадам ч эхэллээ дээ...

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

Нартын буурал тоосонд найман зууныг элээсэн Монгол наадам маань нөгөөдөр /2013.07.10-нд/ эхэлнэ. Уламжлал ёсоор 10-ны өглөө хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөлнө. Жил жилийн наадам сайхан, энэ жилийн наадам бүр ч сайхан болох байх. Өнгөрсөн амралтын өдрүүдэд их наадмын их сунгаа болж өнгөрсөн бол өнөөдрөөс эхлээд уяачид маань Хүй мандалын дэвжээнээ буйраа засаж байгаа.

Сунгаануудын өнгийг ажглаж байхад Дугараа манлайн уяаны морьдийг тун ч өнгөтэй байна гэж олон уяачид ярьж байна. Төрийн түмэн эх хүрэн морь нь Хүй долоон худгийн сунгаанд хурдан байгаа. Улс бүсийн наадмаас дааган цагаасаа хойш айраг түрүү алдаагүй байгаа эрлийз хээр соёолон болон өнөө жилийн Дүнжингаравт түрүүлсэн зээрд соёолон зэрэг нь мөн л хурдан байгаа. Бас нэг сайн алаг азарганы сураг ч гараад байгаа. Монгол хүн амны билгээрээ гэж Дугараа манлай маань морин жилийн босгон дээр Тод манлай уяач болох болтугай. Улс бүсийн наадамд 2 түрүүлж, 2 айрагдаад байгаа Од хээрийн эзэн С.Шинэбаатарын өнгөрсөн жил говийн бүсэд айрагдсан хээр морь Багахангайн сунгаанд хурдан байгаа дуулдсан. Унаган хурдын МУАУ Б.Буяннэмэхийн хээр халзан морь ч мөн л хурдан байгаа. Тэдний галын Ш.Мөнгөншагайн буурал морь Налайхын наадамд түрүүлсэн. Дорнын унага галаас Бандгайн борыг хурдан байна гэж олон хүн ярьцгааж байгаа. Завсаргүй гурван жил айрагдаад байгаа энэ хурдан хүлгээс олны хэл ам хазгай тусаж, дөрвөн жил дараалан цэнхэр хашаа, цэнгэлдэх хүрээлэнд орох болтугай. Орхон аймгаас Д.Баясгалангийн суман хүрэн ирэх байх. Өнгөрсөн жил улсад заргаалсан М.Энхбатын шарга морь 61-ийн сунгаанд бас хурдан байгаа. Үргэлжлэлийг эндээс уншина уу..

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ(202.179.11.74) 2025 оны 03 сарын 13

Би та нарын хаяж явсан мах цусны тасархай МОНГОЛ хүн билээ. Миний нүдээр харахад зүүн аймгийнхны их талцдагүй дүнэгэр нураатай байдал жинхэнэ язгуур МОНГОЛ зан болов уу. Халх ойрд гэж онгирч байгаа энэ нөхдүүдийн харалган байдал ямар байдалд хүргэхийг хилийн чанадад байгаа элэг нэгтнүүдээсээ асууж ойлгоход оройтоогүй шүү. Та нарт энэ бүгдийг хэлэхийн төлөө монгол биш бичгийг чинь сурч амьдралаа орхин зүдэрч яваа нэгэн бээр мэхийн ёслов.

1  |  0
Top