Эхнэрээ хутгалж хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

Согтуурсан үедээ эхнэрээ хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах консулын 10 дугаар эгнээнд эмэгтэй хүн хутгалуулсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу очиход 40 настай эрэгтэй Ж нь өөрийн эхнэр болох 35 настай О-г согтуурсан үедээ маргалдсаны улмаас амь насыг нь хөнөөсөн болохыг тогтоосон байна. Хэргийн газарт ажилласан шинжээчдийн дүгнэлтээр талийгаачийн зүүн далны дээд талд хутгалсаны улмаас их хэмжээний цус алдаж, нас барсан байна. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top