Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд 600, Хүй долоон худагт үйлчилгээний 350 зөвшөөрөл олгохоор болжээ. Үүнээс 60 хувь нь хуушуур, 40 хувь нь худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.
Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө тухайн аж ахуйн нэгж харъяа дүүргийнхээ Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэст хүсэлтээ өгнө. Харин Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг зөвхөн Сонгинохайрхан дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс олгохоор болжээ.
Сэтгэгдэл ( 0 )