“Нөлөөллөөс дээгүүр” тоглолтын нөлөөллөөс доогуур байдал буюу “Татар”-ын үдэш

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцээд олны анхаарлыг татсан нэгэн зүйл бол “Татар” хамтлагийн “Нөлөөллөөс дээгүүр” аян. Монголын хип хопын ертөнцөд өвөрмөц арга барилаараа фэнүүдээ танил болсон гэгддэг “Татар”  хамтлаг энэ жил 10 нас хүрч байгаа юм. Энэ ч утгаараа, хэдэн жилийн өмнөөс эхлэн тус тусынхаа мөрийг хөөсөн гурван залуу эргэж нэгдэн “Нөлөөллөөс дээгүүр” цомог гарган, улмаар бүх нийтийг хамарсан аян зохион байгуулсан аж. Охид залууст амьдралын зөв хэв маягт суралцан, архины эсрэг нөлөөллөөс дээгүүр амьдрахын уриалсан энэхүү аяныхаа хүрээнд нийслэлийн бүх дүүрэгт очиж тоглолтоо хийсэн гэх “Татар”-чууд өнгөрөгч бямба гарагт UB palace-ын Open Air-т фэнүүдтэйгээ бут авах амлалтаа “хэрэгжүүлсэн” болов.

Тэднийг ийн гэнэтхэн сонгуулийн сурталчилгаатай зэрэгцэн гарч ирж, цомог болон клипээр “бөмбөгдөх” болсон шалтгааныг хүмүүс “Аль хэдийнэ тарж бутарсан “Татар”-ынхан ямар намыг сурталчлаад байна вэ” хэмээн хардаж эхэлсэн нь нууц биш. Тиймдээ ч, дуучин залуус “Нөлөөллөөс дээгүүр” дууныхаа клипийг сонгууль дуустал олон нийтэд цацахгүй гэж томорсон ч, яг санал хураах өдрөөс хэдхэн хоногийн өмнө дэлгээд амжсан. Сонин сэтгүүлийн хуудаснаа заларч, телевизийн нэвтрүүлэг хэсэн хэрэндээ л зөв амьдралыг уриалж явсан тус хамтлагийнхан их л олон зүйлийг фэнүүддээ амлаж, долдугаар сарын 5-нд болох тоглолтоо зад сурталчилсан.

Харамсалтай нь, олныг сэнхрүүлэх гэсэн чамин яриа төдийгүй загварлаг хэв маягтай тоглолтын тасалбар нь бүгд шоу байжээ. 10 жилийнхээ ойн баярт зориулсан томоохон хэмжээний тоглолтоо сүүлийн үед Монголд болж байгаагүй тун өвөрмөц байдлаар хийнэ гэсэн тэдний үлгэр дэндүү инээдтэй болох нь нотлогдсон. Open Air-т багтахгүй шахам дүүрэн үзэгчтэй, тэд нь удтал хүлээсэн “Татар”-чуудыгаа хараад сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй үймээн дэгдээнэ гэж төлөвлөсөн хип хопчид хэдэн машин дүүрэн цагдаа авчирч сүржигнэсэн нь өрөвдмөөр. Үнэндээ хэдэн мянган хүн ирж үзнэ гэсэн тооцоо нь алд дэлэм зөрж, тоглолтын талбайд ердөө л 200 хүрэхтэй үгүйтэй хүмүүс цугласан учир цагдаа нар бугуйн цагаа харж эвшээж суухаас өөр ажилгүй суусан. Зарим нь бүр UB palace-ын хоёрдугаар давхрын шатны хажууд байрлуулсан буйдан дээр чихэлдээд унтчихаж.

Хар шил, костюмаар ижиллсэн хөөрүү хамгаалагчид охид залуусыг загнах, зандрахын хооронд дугаарлан байж оруулсан тоглолтын талбайд ус, ундаа, жүүс мэтийн үнэ бараг л тэнгэрт хадсан гэлтэй. Мөн хиймэл сувс, шүр, сувдаар хэлхсэн гоёл чимэглэлийн лангуу ч байж байх шиг. Амихандаа тоглолт эхлэхээс өмнө аятайхан шиг суух газар олох санаатай тав, арван минутын өмнө орсон хүмүүст 00-д орно гэдэг хүндхэн асуудал болж хувирсан. Учир нь, зориулалтын суудал байхгүй тул талбайн хоёр талын шатан дээр бор шувуу шиг эгнээд суучихсан үзэгчид хашааны мухар, барилгын буланд очиж бие засах юмуу арай соёлтой нь UB palace-ын ариун цэврийн өрөөг зорих аж. Гайхалтай нь, бие засах газар байтугай суучихмаар томоохон чулуу ч олдохгүй Open Air-т тэгж их олон хүн цуглана гээд цагдаа нарыг “бөөндсөн” шигээ 00-д орох төлбөрийг нь зохицуулж болоогүй л юм байх даа. Орох бүртээ 100 төгрөг төлсөн иргэд адаглаад ариун цэврийн цаас авчих боломжтой баймаарсан.

Өдөр нь жигтэйхэн халуун байсан болохоор ч тэгсэн үү, яасан. Чулуун шат бүлээсэн байсан учир үзэгчид тэгтлээ түүртээгүй биз. Харин 19.00 цагт эхлэх ёстой байсан мөнөөх тоглолт нь 20.53 цагт эхлэх үеэст өөрийн эрхгүй жиндсэн байх аа, тэр лав үнэн. Хүлээж цөхөөд сүүлдээ бүр даарч, ядарсан хөөрхий үзэгчдээ “Татар”-чууд тоосон шинжгүй, тайзны ард телевизийнхэнд ярилцлага өгсөөр зогсох нь гайхмаар. Арайхийж эхэлсэн тоглолтыг нь “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин залуу хөтлөх гэж аядан бараг л өөрөө шоудсаар байгаад таарсан. “Татар” хамтлагийн түүх болон өөрсдийнх нь яриаг тайзан дээр байрлуулсан дэлгэцээр үзээд залхсан хүмүүс дургүйцлээ илэрхийлэн шуугилдсаар сая нэг юм тэднийг “амьд”-аар нь харав. Хэдийгээр хөлөө эцтэл зогсон, хүйтэнд жиндэж хүлээсэн тоглолт ч гэлээ, үзэгчид энэ өдөр “Нөлөөллөөс дээгүүр” байж чадсангүй. Тамхины утаа баагиулан, архи сэнгэнүүлэх охид залуус нэлээдгүй харагдах ч тэдний үйлдлийг хянаж, хориг тавьж байгаа хүн лав харагдаагүй. Харин ч бүр хамгаалагчид нь хүртэл тамхилж зогсоо “Нөлөөллөөс дээгүүр” тоглолтын ард нөлөөллөөс доогуур үйлдэл олон гарсан бөгөөд үзэгчид лаазтай пиво шимсэн шигээ сууж байлаа.

Дөрвөн ч цомог гаргасан гэх тус хамтлагийнхан энэ үдэш хит дуунуудаа бараг дуулсангүй. Тоглолтод нь дуучин Ж.Хишигдалай, A-Cool, “Киви” хамтлагийн Ука болон break dance, beatbox-чид ирж оролцсоныг эс тооцвол тэд ердөө ч сонирхол татсангүй. Цөөн хэдэн хит дуугаа дуулах үест нь бараг хашааны хаалгаар гарч явсан үзэгчид эргэн орж баярламар аядсан юм чинь. Үзэгчдийнхээ дунд уралдаан гэхэд ч ичмээр хачин юм зохиогоод хэдэн гутлын алчуур, тос, өнгөлөгч өгөөд аргалсан. Өөр тэнд сюрприз гээд нэрлэчихмээр зүйл байгаагүй гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. Арван нас хүрсэн “Татар”-уудтай хамт ийн нэг үдэш залхмаар “уйтгарласан” үзэгчид 23.55 цагт салют харсан болоод харихын түүс байсан юмдаг. “Нөлөөллөөс дээгүүр” тоглолтын нөлөөллөөс доогуур байдал ийм л байж дээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 71 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TaTaR in sonsogch bN(46.14.20.204) 2025 оны 03 сарын 13

Tseneggui shaadag setguulch nertei al we.

1  |  0
Болор-Эрдэнэ(119.40.97.58) 2025 оны 03 сарын 13

Нийтлэлийг бичсэн сэтгүүлч С.Цахиур ”ТАТАР” хамтлагийн фэнүүдээс уучлалт гуйх ёстой. Хамтлаг тарсан ч сонсох дуртай хүмүүс байдаг. Миний ТАТАР хамтлагийн дуунуудыг одоо ч сонссоор байгаа. Сэтгэлд хүрсэн уран бүтээл сэтгэлээс гардаггүй юм. Иймийн учир уучлал гуйхыг шаардаж байна.

1  |  0
тэдэнд дургуй(112.72.13.188) 2025 оны 03 сарын 13

энэ хамтлагийн залуус ч их муухай авир муутай ямаан омогтой, ээж, эгчтэй нь адил эмэгтэйг маш муухайгаар хэлээд хоорондоо шоолоод инээлдэж байсан, хуний унэргуй муу муухай залуус

1  |  0
nxbhk(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

Haaltiin toglot yum bailgui ..

1  |  0
susan(112.72.13.166) 2025 оны 03 сарын 13

setgvvlch xvn bj niiigmiiig ervvljvvlex vvrgee umartsan yum bishvv. yumiig neg umtsguus xarj boloxgvi shvv dee. zindaa iimerxvv setgvvlchidtei bol xol yawaxgvi shvv

1  |  0
zochin(124.158.74.171) 2025 оны 03 сарын 13

Huurhun zaluus shu. Yum hiih chadaltai! Amjilt husye!

1  |  0
moogii(103.10.23.137) 2025 оны 03 сарын 13

Amjilt

1  |  0
buykaa(103.10.23.137) 2025 оны 03 сарын 13

Arai denduu hudlaa shaah yumaa

1  |  0
hudlaa(112.72.13.176) 2025 оны 03 сарын 13

za arai ch denduu bichjee! duug ni sonsdog durtai hunii huwid bol saihan l toglolt bsan udaan haraagui hamtlagaa taizan deerees amidaar duulahiig ni harahad... herwee TATAR-t durgui bsan bol demii tgj tsagaa urj uzeh shaardlaga bhgui shd

1  |  0
amjilt (202.179.20.225) 2025 оны 03 сарын 13

bi bol demjdeg saihan l duuldag yum

1  |  0
guest(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

яамар аймар доромжилж бичдийн бэ муухай болсон ч тэгээд яахавдээ хэтрүүлээд байх юмаа!!!

1  |  0
guest(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

яамар аймар доромжилж бичдийн бэ муухай болсон ч тэгээд яахавдээ хэтрүүлээд байх юмаа!!!

1  |  0
dima(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

goe hamtiag

1  |  0
dima(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

goe hamtiag

1  |  0
аниргүй(103.11.195.199) 2025 оны 03 сарын 13

Тэр мрөөдлийн театрийн нөхөх үнэн тэнэг

1  |  0
deegii(202.131.231.250) 2025 оны 03 сарын 13

uu bolimoor yumaa ingej bolohgui sh dee yamar ih enduurch bnaa UB bolson toglolt n unen tasarchihsan bsn sh dee icheechee sda chin hytsna biz toglgot bolson ueinhen zurgig tavihgui yasiiin erguu malaa. malaa hund bitgii gaihuul TATAR bol TATAR yachij doosh n hiih geed nemergui

1  |  0
Mataar(103.9.88.169) 2025 оны 03 сарын 13

Uzsen n taanuudiin l hohi shude.mungu tulii uzeech gesen ch uzehgui.uzcheed daraa n bitgii gomdol.ugaasa oilgomjtoi zuiliig

1  |  0
zass(103.11.195.150) 2025 оны 03 сарын 13

goy l bolsonshdee yuu veeee sanaa ne zuv shdee demjeed yvhiin orond bitii iim bailadaaaaaaaaaaaaaa

1  |  0
turuu(202.179.18.157) 2025 оны 03 сарын 13

ene yamar shaadag setguulch be yamar muuhai buur shuud ingej doromjilj bichej bnaa tiim bgaaguishdee. yadaj ter togloltiihon zuragnaas taviachee jijig duuregt togloson zuragnaas ni tavichih yum. chi ingej muulj bichlee geed tatar bol tatar l bh bno hezeed 1-t

1  |  0
GANAA GANTSETSEG(82.145.208.222) 2025 оны 03 сарын 13

NEREL TIMERXV YUM BLSN SHV JHN UITGARTAI ZNDO XVLESEN ZALXSAN GXDE YAXAWDE TUS XAMTLAGT ILV IX.G XIJ BVTEX.G XVSIE DAXIJ IM BDAL GARGAXGVI BGASAI GJ XVSJINA:-)

1  |  0
hmm(203.194.115.30) 2025 оны 03 сарын 13

ene open air munvv

1  |  0
bebe(202.21.114.10) 2025 оны 03 сарын 13

sanaa ni bol zow l bn shdee. yadag ym be toglolt ni jaahn tiimhen bol oo l biz. tsoon mongolchuud negiigee ingej muulj nam darahaa boliosoi.

1  |  0
airag(182.160.8.71) 2025 оны 03 сарын 13

arhia baga uuj airgaaa tabaaraa uugaaachdee

1  |  0
ZULA(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

GOE HAMTLAG SHV AHNARAA AMJILT

1  |  0
Puje (124.158.126.16) 2025 оны 03 сарын 13

Hehe unhr tm yum bolson bol tatarchud ch nileen tosoorchde hehe

1  |  0
suhe(202.70.36.246) 2025 оны 03 сарын 13

huue tsahiuraa. Ataarhah muuhai bdgiin shd. Chi uuruu amjih uu? Ene olon humuusiin comment-d hariu ugchihuj chadahgui bj

1  |  0
tseegii(103.23.51.1) 2025 оны 03 сарын 13

ene setguulch gehuu neg yum nhov jiv hooson batsaan bna ugee ch zow huwiarlaad / oilgomjtoi / ugee zow songoj /bichej chadahgui yumdaa

1  |  0
unshigch(122.201.18.28) 2025 оны 03 сарын 13

chi yu soliorood bicheed bgn 200hurehgui hun gj tend chini zunduu hun bsn za yu.uneheer nuluulluus deeguurt bsn uzegchdiig orohodn shalgaj baisan shte.ta nar hunii sn yumiig bichij suraach.Setguulch hun iim bj bolohgui

1  |  0
Ангараг(202.179.15.136) 2025 оны 03 сарын 13

Писда бичих юм алга уу энэ сэтгүүлч ч билүү эргүү лалар байшдээ? Энэнд сонгууль ямар хамаа байна. Иймэрхүү эргүү лаларуудаас болж монгол хөгжихгүй байна. Хийж чадаж байгаа нэгнээ дандаа доош нь татаж муулна сда. Энэ сдаг халуул таарна. Бичих юм олдохгүй сда вэ. ТАТАР бол ДОМОГ лалараа

1  |  0
mb(103.10.22.27) 2025 оны 03 сарын 13

ene teneg setguulch nertei mal odoo yu yariad har energy yalgaruulna we ain muu malaa

1  |  0
mb(103.10.22.27) 2025 оны 03 сарын 13

ene teneg setguulch nertei mal odoo yu yariad har energy yalgaruulna we ain muu malaa

1  |  0
л(202.170.68.84) 2025 оны 03 сарын 13

ТЭНЭГ СЭТГҮҮЛЧ ӨӨРӨӨ НЭГ ХҮҮХЭНШИГ БАРИУ ХУВЦАС ӨМӨССӨН МАЛ БАЙГААДАА

1  |  0
мал сэтгүүлч(202.170.68.84) 2025 оны 03 сарын 13

өөрөө очиж үзсэн бол ядаж тоглолтых нь зурагыг оруулаачээ

1  |  0
и(202.170.68.84) 2025 оны 03 сарын 13

яджил хэдэн гэр хорооллоор явж үнэгүй тоглолт хийснийг нь бодооч ямарч хамтлаг дуучид тэгээгүйл биздээ

1  |  0
и(202.170.68.84) 2025 оны 03 сарын 13

шүүмжлэх амархан хийх хэцүүшдээ С.Цахиур тэнэгл байнадаа хэдий тоглолт тиймхэн болсонч тэд үнэхээр ямарч сайд дарга гавъяат төрийн хийгээгүйг хийсэн залуус шүү

1  |  0
Худал мэдээ(124.158.111.154) 2025 оны 03 сарын 13

Энэ сайтууд сэтгүүлчдээ цензур тавихгүй бол сайтын чинь нэр хүнд унаад дуусах юм байна шүү.Үзээгүй ч сэтгэгдэл уншихад л ойлгомжтой.Энэ олон хүн дургүйцэж зэвүүцэж байгааг.Өөрсдөө дүгнэлт хийх хэрэгтэй.

1  |  0
turuu(112.72.12.220) 2025 оны 03 сарын 13

tatar uuriinhuuruu vvzegchidteigee oirhon huurhun bolsoon. end davs ba hachir ih bno.

1  |  0
z(103.23.51.2) 2025 оны 03 сарын 13

С.Цахиур mal TATAR bol domog

1  |  0
enhrii(202.21.118.98) 2025 оны 03 сарын 13

unenheer uruvdultei ym bolj de...

1  |  0
зочин(182.160.1.111) 2025 оны 03 сарын 13

Нэгэнийгээ худалаа доош нь хийх гээд ядчихдаг арчаагүй атаархүү зангаа одоо болимоор юмаа.

1  |  0
k(182.160.12.61) 2025 оны 03 сарын 13

kkk zoosgui bolood haltuur hiih gsen blguidee

1  |  0
kkkk(203.169.49.121) 2025 оны 03 сарын 13

unen unen iimerhuu yum bolsoon elgiin l yum bolson

1  |  0
Zochin(202.179.24.5) 2025 оны 03 сарын 13

hahaha ooroo xarin uuchixaad noloolloos dooguur gazart yavsan yum bishuu mani gar

1  |  0
dajgui(103.11.192.250) 2025 оны 03 сарын 13

dajgui bsoon

1  |  0
Top