Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг энэ сарын 9,10-нд Монгол бөхийн өргөөнд 09.00-19.00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэх юм байна. Бөхчүүд өөрийн биеэр цолныхоо үнэмлэхтэй ирж бүртгүүлэх бөгөөд тогтоосон хугацаанаас хоцорсон тохиолдолд наадамд барилдуулахгүй байх заалттай аж. Харин өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг энэ сарын 8,9-нд 09.00-18.00 цагийн хооронд Хүүхдийн ордонд бүртгэхээр болжээ. Өсвөрийн барилдаанд 1997 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүд барилдах боломжтой юм байна.
Энэ жилийн баяр наадмын хуваарьт барилдах 512 бөх нээлтийн ажиллагааны үед талбайд гарч, ард түмэндээ хүндэтгэл үзүүлэх заалтыг тусгагджээ. Талбайд 512 жижиг дарцаг хатгасан байх бөгөөд бөхчүүд цолны эрэмбээр дэвж гарч, дарцаг бүрийн ард очиж зогсон төв индэр болон баруун, зүүн зүгт харж ард түмэндээ мэхийн ёслох юм.
Сэтгэгдэл ( 0 )