Хүүхдэд зориулсан хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

ССАЖЯ-наас хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах уралдаан зарлажээ. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280-р тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг үндэслэн зарласан энэхүү уралдаанд оролцогчдын бүтээлийг ирэх есдүгээр сарын 3-ны өдрийн 17:00 цаг хүртэл Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 405 тоотод хүлээн авах аж.

Уралдаанд ирүүлэх бүтээлүүдэд дараах шаардлагыг тавьсан байна. Үүнд хүүхдийн уран сайхны киноны зохиол нь сэдэв чөлөөтэй сургуулийн бага, дунд насныханд зориулсан нэг цагаас нэг цаг 20 минут үргэлжлэх хугацаатай байх бол, олон ангит хүүхэлдэйн киноны зохиол нь бага насныханд зориулсан чөлөөт сэдэвтэй, нэг анги нь 10 минут үргэлжлэхээр байх аж. Тус уралдааны дүн ирэх арваннэгдүгээр сарын 15-нд гарах бөгөөд тэргүүн байр эзэлсэн бүтээлийг тав, дэд байрыг гурван сая төгрөгөөр тус, тус шагнах юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top