Адууны ханиад гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

Төв аймгийн Баянцогт сумын Цагаан хөтөл гэдэг газар адууны томуу өвчин гарчээ хэмээх дууддлага иржээ. Дуудлагын дагуу малын эмч нар газар дээр нь очиж 100 гаруй моринд үзлэг шинжилгээ хийхэд цочмог явцтай вирүсээр үүсгэгддэг халварт томуу өвчин болох нь тогтоогдсон байна. Тиймээс  улсын их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн мал эмнэлэгийн газраас уяачдад хандан анхааруулга өгсөн юм. Тус өвчин нь малыг тамир тэнхээгүй болгож цаашлаад уралдах чадалгүй болгодог учраас уяачдыг өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийхээс урьдаар мал эмнэлэгт хандаж,  үзлэгт оруулан,  мэргэжлийн эмч нарын зөвлөгөө эмчилгээг хийлгэсний дараа морио уралдуулахыг санууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top