Орон нутгаар бороо хур элбэгтэй байгаагаас гол мөрөн ихээр үерлэж байгаа. Үүнтэй холбоотойгоор усанд осолдох хүмүүсийн тоо ч нэмэгдэх болсон. Өчигдөр л гэхэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэн эрэгтэй 30 настай М нь Хэрлэн голын усанд унаж урсчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын хоёр албан хаагч “Усан эргүүл”-ээр үүрэг гүйцэтгэж байхдаа түүнийг уснаас эсэн мэнд гаргаж, аймгийн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )