Япон улсын Засгийн газар Хойд Солонгост хулгайлагдсан өөрийн орны иргэдийнхээ асуудлыг шийдэхэд Монгол улсын зүгээс дэмжлэг, тусламж үзүүлэхийг хүссэн талаар “NHK” телевиз мэдээллээ.
Хүний хулгайн талаарх асуудал эрхэлсэн сайд Кэйжи Фуруя өнөөдөр Улаанбаатарт айлчилж байгаа бөгөөд түүнийг Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн тусгай элчийн хувиар манай улсад илгээсэн ажээ. Фуруя БНАСАУ-тай найрсаг харилцаатай байдаг Монгол улсад Японы Сайд нарын танхимын тэргүүний захидлыг хүргэж ирсэн юм байна. Фуруя дөрвөн өдрийн айлчлалынхаа явцад Монгол улсын улиран сонгогдсон Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд байлцах ажээ. Дашрамд дурдахад Монгол улс анх удаа Ерөнхийлөгчийн тангарагийг Олон улсын жишгээр ард түмнийхээ дунд өргөх гэж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )
Ene dalbaanuud haanahiin uym bna ve.