“Бичигтэн болох арван жил” тайлан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 57 дугаар чуулганаар батлагдсан “Бичигтэн болох арван жил: Бүх нийтийн боловсрол 2003-2012 он” тогтоолыг хэрэгжүүлэхээр санаачлагч орны хувьд манай улс “Бичиг үсгийн үндэсний хөтөлбөр”-ийг долоон жилийн өмнө баталсан юм. Энэхүү хөтөлбөрийн тайлан хэлэлцүүлэг өнөөдөр ГХЯ-нд болно.

Бичиг үсэг үл мэдэгчгүй, сургууль завсардагчгүй болохын тулд хүүхэд бүрийг сургах асуудлыг тусгайлан хянаж үздэг байх, бичиг үсгийн боловсрол олгох сургалтыг тасралтгүй, чанартай явуулахын тулд төрөөс төсөв санхүүжилтын асуудлыг шийдвэрлэж тодорхой болгох гэх зэрэг санал зөвлөмж “Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тайланд тусгагджээ. ЮНЕСКО-гоос 1970 онд буюу Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад онцгой гавьяа байгуулсан хүмүүс, байгууллагад олгодог “Крупская”-гийн нэрэмжит анхны шагналыг манай улсын ШУА-ын Хэл, утга зохиолын хүрээлэн хүртсэн нь боловсролын салбарт оруулж буй хувь нэмрийг зохих ёсоор үнэлсэн үйл явдал болсон юм.

Уг хэлэлцүүлгийг БШУЯ, ГХЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон Насан туршийн боловсролын үндэсний төв хамтран зохион байгуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top