70 настай хөгшний амийг авч одсон “Аэро Монголиа” компанийн “Фокер-50” онгоц ослын буулт хийжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

Монголын иргэний агаарын тээврийн салбарт үйлчилгээ үзүүлж байгаа авиа компаниудтай холбоотой анхаарал татсан мэдээллүүд тасрахгүй нь. Хэдхэн өдрийн өмнө Мөрөн-УБ чиглэлд нислэг үйлдэж байсан "Изинис эйрвэйз"-ийн онгоцны дугуй салж, улмаар онгоц бүхэлдээ шатаж ч мэдэхээр нөхцөл байдал үүсээд байсан бол өнөөдөр 09.30 цагт Улаанбаатар-Говь-Алтай чиглэлд ниссэн “Аэро Монголиа” компанийн 82-50 дугаартай “Фокер-50” онгоцны цонх нислэгийн үед хагарсан байх юм. Онцгой байдал үүссэний улмаас онгоц ослын буулт хийжээ. Харин энэхүү мэдээллийг тус компани болон ИНЕГ-ын зүгээс нуун далдлах сонирхолтой байгаа юм байна.

Ер нь бол “Аэро Монголиа” компанийн “Фокер-50”,”Фокер-100” маркийн онгоцууд өнгөрсөн хугацаанд олон удаагийн осол гаргаж байсан юм. Өнгөрсөн оны 3 сарын 30-ны өдөр  “Оюутолгой” компанийн захиалгат нислэг үйлдэх ёстой байсан “Аэро Монголиа” компанийн “Фоккер 50” онгоц тодорхой нөхцөл байдлын улмаас Ханбогд-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэж чадаагүй байна. Уг онгоцоор “Оюутолгой” компанийн 35 ажилтан Улаанбаатарыг зорих ёстой байсан ч, нислэг саатсан байдаг. Харин шалтгаан нь  “Фоккер 50” онгоц хөөрч байхдаа салхинд цохигдож, хажуу бөөрөөрөө унасан гэх мэдээлэл бий.

Мөн 2010 оны 9 дүгээр сард "Аэро Монголиа компанийн Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд нислэг үйлдэж байсан "Фоккер-50" хэмээх онгоцонд эвдрэл гарсны улмаас агаарт зургаан цаг эргэлдсэний эцэст арайхийн газардсан талаар ч эх сурвалжууд мэдээлж байв. Улмаар зарим зорчигчдынх нь даралт нь ихсэж, шокийн байдалд орсон байдаг.

Тэгвэл “Фоккер 50” онгоцтой холбоотой бүр ч илүү ноцтой мэдээлэл 7 жилийн өмнө гарч байсан. 2006 оны 11 сарын 16-ны пүрэв гаригт Чойбалсангаас Улаанбаатарын чиглэлд нисч байсан “Аэро Монголиа” компанийн “Фокер- 50” онгоцонд хүний амь эрсдсэн тухай эмгэнэлт мэдээ гарч байв.

 “Фокер- 50” онгоцны битүүмжлэл алдагдаж агаарын даралт тогтворгүй болсны улмаас 70 орчим насны иргэн онгоцонд амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээлж байв. Харин тус компани болоод Иргэний нисэхийн ерөнхий газрынхан энэхүү мэдээллийг тав хоногийн турш нууцалж байв.

Тэгээд зогсохгүй зөвхөн 2006 онд гэхэд л “Аеро Монголиа” компанитай холбоотой дараах зөрчлүүд гарчээ.

- Тавдугаар сарын 29- нд Улаанбаатар Ховд Мөрөнгийн чиглэлд нисч явсан “Фокер- 50” онгоц Ховдоос Мөрөнд буухдаа гэмтэл авч хаалга нь мөстөн битүүмжлэл нь алдагдаж байсан.

- Зургадугаар сарын 19- нд Улаанбаатар- Дорнод- Улаанбаатар чиглэлд нисч байсан “Фокер 100” онгоцны хөдөлгүүр агаарт унтарсан.

- Зургадугаар сарын 24- нд Чонжугийн нисэх онгоцны буудлаас “Фокер- 100” хөөрсний дараа хөдөлгүүр нь гэмтэл авсан тул буцаж буусан.

- Наймдугаар сард Увсаас Улаанбаатарын чиглэлд ирж байсан “Фокер - 50” онгоц Буянт-Ухаад газардах үеэр агаарт хөдөлгүүр нь унтарсан.

- Есдүгээр сарын 24- нд Өмнөговиос Улаанбаатарын чиглэлд ниссэн “Фокер- 50” онгоц 6000 метрийн өндөрт хөдөлгүүр нь унтарч ослын буулт хийсэн.

- Улаанбаатар Баруун- Уртын чиглэлд нисч явсан онгоцны урд дугуй нь гээгдсэн байсныг Хэнтий аймаг өнгөрч яваад мэдсэн гэхчлэн хэдэн арваар тогтохгүй зөрчлүүд энэ компанид бий. Тэгэхээр  Монголын иргэний агаарын тээврийн ихэнхи хувийг гүйцэтгэж байгаа энэ компанид хариуцлага гэдэг юм хамгийн хэрэгтэй болсныг сануулъя.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Me(122.201.18.24) 2025 оны 03 сарын 13

Xexexe. Baidag asuudal shuu dee. Aeromongolia bish bux aviation company-d bdagasuudal umaa. Saya l korean air unalaa shuu dee. Texnik eroosoo evdrexgui bn gej baixgui ee. Tgeed ch niitleluud baigaa baidlaas xed daxin surtei xudlaa bichdeg n unen. Xezee ch niitleluud ed 100 xuvi itgej bai. Yadaj 50 xuvi n bol unen bj magadgui shuu xumuus ee.

1  |  0
Ndnxjjx(122.201.18.59) 2025 оны 03 сарын 13

Mongoliin ene heden huuchin ongots neg l odor olon hun alna shuu !!!!

1  |  0
tamir(27.123.214.113) 2025 оны 03 сарын 13

Shaal xudlaa medeelel tsatsaxaa bolimoor ymaa. Yag ene nislegeer bi gowi-altaigaas irsen ymsan.

1  |  0
Top