Хулгайчийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

2013 оны тав, зургаадугаар сард нийт таван удаагийн үйлдлээр Их тэнгэрийн ам болон Туул голын эрэг орчим байсан тээврийн хэрэгсэл дотроос эд зүйл хулгайлсан хэрэгтнийг баривчлан саатуулжээ. Сэжигтэн Т гэгч нь таван удаагийн үйлдлээр хулгай хийснээ хүлээгээд байгаа аж. Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан энэ хэргийг илрүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top