Нэг хэсэг тайзнаас хөндийрч сураг алдарсан хошин урлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ш.Алтанцэцэг буюу үзэгч олноо Ааяа нэрээрээ танил болсон авьяаслаг эмэгтэй гэнэтхэн л "Мөрөөдлийн театр"-ын залуу жүжигчидтэй хамтран уран бүтээл туурвин дахин тайзан дээр гарч ирсэн билээ.
Монголын кино урлагт "Сэрэлт" киноны Бумаагийн орыг залгагч хэмээн хүндэлдэг үзэгч олон нь түүнийг тайзан дээрээ дахин гарч ирсэнд талархан тоглолт бүрийнх нь дараа цэцгийн баглаагаар бэлэг барьж байжээ. Тиймээс тоглолтын өрөө болон гэртээ байнга амьд цэцгэн дунд суух болсон адтай Ааяа маань "Би цэцгийн хүлэмжинд амьдарч байгаа" хэмээн найз нөхөддөө хошигнодог байжээ. Тэрбээр мөн уг тоглолтынхоо дараахан “Сарны гөлөг” болон хэд хэдэн кинонд дүр бүтээгээд амжсан төдийгүй өдгөө хошин урлагийн зарим продакшинтай хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 3 )
sain jujigchin shuu amjilt ataarhsan humuusiin ugiig buu too
sain jujigchin shuu amjilt ataarhsan humuusiin ugiig buu too
Aaya yabsan gazar bolgon doo vimvvlj yabdag abgai x tvc bas komed art bas moroodliin teatriig bujignuulj xob jib khiideg abgai