“Түмэн хишигтэн” цомог болон мэндэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

“Түмэн хишигтэн” төслийн 1000 хишигтэн баатрын нээлтэд зориулсан “Түмэн хишигтэн” симфони туульс өнөөдөр УДЭТ-ын гадаа талбайд нээлтээ хийлээ. Уг төслийн аялгууг хөгжмийн зохиолч Б.Чинбат бичсэн бөгөөд “Түмэн хишигтэн” симфони туульсыг "Үндэсний их найрал хөгжимчид"-ийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжимчид, ДБЭТ-ийн 50 гаруй найрал дуучид, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уртын дуучин Соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргал, ҮДБЭЧ-ын уран сайхны удирдагч, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын ерөнхий удирдаач Н.Буянбаатар нарын бүрэлдэхүүнтэй 100 гаруй уран бүтээлчид хамтран амилуулснаараа онцлогтой юм.

Түүнчлэн өнөөдөр болсон нээлтийн ёслол нь түмэн олондоо зориулагдан үнэ төлбөргүй байсан “Түмэн хишигтэн” симфони туульсын цомог хэдийнэ бэлэн болж, наадмын нээлтийн ёслолоор олны хүртээл болох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top