Дөрвөн тахийн гүүг, Тахийн талд хүргэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

Сүүлийн жилүүдэд Олон улсын тахь групп тахийн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, сүргийн цус сэлбэх зорилгоор гадаадын тахь үржүүлэх төвүүд, амьтны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж тахийн талд тахь тээвэрлэх ажлыг эрчимтэй зохион байгуулсны хүчинд 2 жилийн хугцаанд тахийн сүрэг 80 толгойд хүртлээ өсөж олширсон.

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар 2013 оны 2-р сард 3 тахийг Швейцарын Цюрих хотоос Японы Тама амьтны хүрээлэнд тахийг хүргэх ажлыг ОУТахь групп амжилттай зохион байгуулсан. 2013 оны 4-р сарын 26-27 нд Тама амьтны хүрээлэн Монгол тахиар бүл нэмсэн, шинэ өргөтгөл байгуулж ашиглалтанд оруулсны нээлтийн ажиллагааг амжилттай зохион байгуулсан.

ОУТГ нь сүүлийн 2 жилд Чехийн амьтны хүрээлэнгээс 8 тахийг Ховд хотоор дамжуулан Завхан аймгийн Хомын талд, Зүүн гарын говь Тахийн талд амжилттай тээвэрлэн авчирсан юм.

2013 оны 7-р сарын 2 нд ОУТГ, Чехийн Прагийн амьтны хүрээлэнтэй хамтран 4 тахийн гүүг Ховд аймгийн Булган суманд CASA онгоцоор амжилттай буулгаж Тахийн талд хүргэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top