Хэдхэн сарын өмнө “Аархал” нэртэй гурав дахь бие даасан тоглолтоо хийж байсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Төрмандах гэгч залуугийн үнэн нүүр царай илчлэгдэж эхэллээ. Тухайн үед дуучин залуу болон түүний ах Э.Жамьян гэгчид луйвардуулж, нялх хүүхдээ тэврээд гудамжинд гарах дөхсөн ядарсан эмэгтэйн ярилцлага хэвлэлд нийтлэгдэж байсан. Харин тэрбээр энэ бүхнийг үгүйсгэн “Надад атаархаж, тоглолтыг минь бусниулах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн зохион байгуулалттай үйл ажиллагаа” хэмээн бардамхан сууж байлаа.
Гэтэл өдгөө энэ бүхэн нь үнэхээр бодит амьдрал дээр болсон явдал бөгөөд дуучин Э.Төрмандах ахынхаа луйвраар хөлжиж, ядарсан эмэгтэйчүүдээр тохуурхаж суудаг нь тодорхой болжээ. Түүний ах болох Э.Жамьян гэгч эр тогтсон ажил амьдралтай хэдий ч, албаны мөнгийг хувьдаа завшсан гэх асуудлаар лааз өшиглөх дээрээ тулсан юм байх. Арга буюу эхнэртээ “Өмнөговьд ажиллана” гэж хэлчихээд мөнгөтэй хүүхний эрэлд мордсон бөгөөд ах дүүгийнхээ “тусламж”-тайгаар ийн уг эмэгтэйтэй танилцжээ. Ганц хүүхдээ хэнээс ч дутахааргүй авч явж, боломжийн амьдарч байсан мөнөөх эмэгтэй хуурамч нөхрийнхөө үгэнд итгэн хөл хүнд болсон төдийгүй өр зээл тавин байж караоке түрээсэлж өгчээ. Гэвч дуучин Э.Төрмандах ахтайгаа нийлэн түүний караокег өөрийн нэр дээр болгож, машиныг нь зарж үрээд гудамжинд өшиглөн гаргасан аж.
Ийн сэтгэл санаагаар унасан эх нэлээд хүндхэн амаржсан бөгөөд нялх биетэй байхдаа Э.Төрмандах дээр очиж караокег нь биш юмаа гэхэд ядаж засвар болон түрээсэнд зарцуулсан мөнгөө эргүүлж авахыг хүссэн ч мөн л бүтэлгүйтжээ. Ах нь уг караокеноос олсон ашгаа хөдөө байгаа эхнэрийнхээ данс руу шилжүүлж байсан төдийгүй дуучин Э.Төрмандахын хуриманд ч зарцуулсан гэнэ. Нийтэд танигдсан нэр нүүрэндээ бардаж, хөөрхий эмэгтэйн хөрөнгөөр ичих ч үгүй аархаж буй дуучин Э.Төрмандах сүүлийн үед таг чиг байх болсон нь үүнтэй холбоотой гэлцдэг. Харин энд нэг эмэгтэйн амьдралыг сүйрүүлэн байж олсон мөнгөө эхнэр рүүгээ шилжүүлж суусан Э.Жамьян гэгчид цагдаагийн байгууллагаас хоёр зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 15 )
хөдөөний балай юмнууд
Nogoo huuli hynalt hna bna be
Yasan muuhai ym be duu n gesen yasan*****ym be dee urlagiin surguuliin nutgiin ner gutaahan nosh be
harvaas ah ni duu ni uuruu adilhn arilsn dotoroi zevuun luivarchin garuud bn shn setgeltei huuhniig huurchjee haltar novshnuud
haltar huduunii teneguudin sanaa ni erool boljee ene huuhniig ih l uran tsetsen ugeer panaldaj niiilcheed hereggui bolhoor ni***shig haychij iim amitadig hotoos garguul taarn
vnen archaagv nowsh w.tiim l svrhii yum bol tr munguu uuriinhuu hudulmuruur olku yaasiin bol. ochj ochj yadrsn emegteig ashiglaad bhdaa yahawd vnen archaagv gulug bn. eoo bvr harhaas ch shijg hvrchlee
........................... heleh muu ug alga
Ийм муухай боловсролгүй хүн чанаргүй юмнуудын дууг битгий сонсож байн. Ичдэггүй амьтан.
Ичээч ядарсан эмэгтэйгээс хулгайлсан мөнгөө өгөөч. Хөдөөний заваан улаан хацарт
khun sugnuud doloon uulyn tsaaguur zail
Аархал гэж нэрлэсэн нь бүхнийг хэлж байгаа юм. Бүдүүлэг************б оловсрол соёлгүй. Зайл зайл дээлээ нөмрөөд зайл дээлтэй монгол минь
oron nutgiinhan hotod orj ireed galzuurah gejirsen zamaaraa sursan duugaa duulaad yavaach
Huduunii*****gar sumiin klubdee duul
yasan yadarsan er ve de mongolin undesni televisionoor neg nevtruulegt orj bxig xarsan yum bn neere unen tavitsan er bn le shde chamd saixan xooloi l bga bx ternees chamd yu ch bxgui archaagui eriin chanar bugd bsan yumaa gants ch suniaj chadaxgui boos bsan shde
Hugiin haltar zaluu ve. Ene neeh aimaar durdee orood baij yadaad bgaan mungunii uvchin tuschij zailuul.