“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул энэ зун хийх томоохон ажлаа төлөвлөсөн гэнэ шүү. Залуу хүний хувьд амьдралын баталгаа болсон орон сууцны асуудлаа нэг мөр шийдэхэд тэрбээр энэ зуны амралтаа зориулах юм байх. Засгийн газраас иргэдэд найман хувийн хүүтэй зээлээр орон сууц худалдаж авах боломжийг олгосон учраас жүжигчин бүсгүй ч үүнээс хоцрохыг хүссэнгүй. Уг зээлд хамрагдаж өөрийн гэсэн орон сууцтай болохоор зүтгэж байгаа сурагтай.
Гайхалтай нь, тайз дэлгэцийн цөөнгүй бүтээлд дүрээ мөнхөлсөн адтай жүжигчинд танил тал ховор байдаг бололтой. Төрийн албаны хүнд суртал, зардал чирэгдэл ихтэй байгааг ихэд гайхсан тэрбээр бусадтай л адил хууль дүрмийнх нь дагуу хөөцөлдөж “зовлон”-г нь амсч яваа гэнэ. Түүгээр ч барахгүй, зээлээ авчихвал хэрхэн хөөцөлдөх болон ямар хүндрэлтэй тулгардаг, юунд анхаарах талаар ойр дотныхондоо зөвлөгөө өгнө хэмээжээ.

Сэтгэгдэл ( 1 )
oorsdoo heregtei tsoohon materialaa beldchihvel tegj ih chiregdel bolohgui bh gj bodoj bna