Улсын баяр наадмаар хүнсний худалдаа болон нийтийн хоолны үйлчилгээ явуулах газруудад хяналт тавих үүднээс явуулын лаборатори ажиллуулахаар болжээ. Уг лабораторийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт байрлуулж газар дээрээс нь бүтээгдэхүүний дээж авч шинжилгээнд хамруулна.
МХЕГ ирэх лхагва гарагт өөрийн байран дээрээ 09.00 цагаас эхлэн энэ сарын 15-ны 09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулж, болзошгүй хордлого, хордлогот халдварын асуудлаас урьдчилан сэргийлэх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )