ШШГЕГ НХҮЕГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

ШШГЕГ-ын харьяа хорих анги, албанд ял эдэлж байгаа болон хорих анги албанаас суллагдсан иргэдэд төрөөс үзүүлж байгаа Нийгмийн Халамжийн Үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор ШШГЕГ-аас НХҮЕГ-тай  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд ял эдэлж буй хохирогч нарт “НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ” болон “Монгол улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д заасан тэтгэмж, тусламжийг үе шаттайгаар олгох ажлыг зохион байгуулах юм.

Түүнчлэн хорих ангиас суллагдсан иргэдэд бие дааж амьдрах чадвар эзэмшүүлэх, хөдөлмөрийн дадал олгох, тэдний авьяасыг нь дэмжих зорилгоор төрөлжүүлсэн сургалтанд хамруулах, хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлнэ,  мөн тэднийг нийгэмшүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top