Хятад улс мазаалайг аврах асуудалд хамтарч ажиллана

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

        Манайд амьдарч байгаа мазаалай баавгай амьдрах таагүй орчноос болж жилд нэг л бамбарууш гаргадаг байна. Харин 2013 онд мазаалай баавгай хоёр удаа ихэр бамбарууш гаргасан нь мазаалайн хоол хүнс сайжирсантай холбоотой гэж мазаалай хамгаалагчид хэлж байна. Мазаалайтай ижилхэн устах аюул нүүрлээд байсан Пандаг аварсан хятад улс Мазаалайг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх тал дээр хамтарч ажиллахаар болжээ. Мазаалайг хайрлан хамгаалахын тулд мазаалайг судлах асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Мазаалайн гол хүнс болох бажуны ургац муудаж зарим жилд нь бүр ургадаггүй. Тиймээс бажуныг хэрхэн таримал болгож үржүүлэх, бажунтай төстэй тэжээлийг гаргаж авах зэргээр судалгаа явуулах шаардлагатай гэж судлаачид үзлээ. Тун удахгүй энэхүү судалгааны ажил эхлэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top