Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан иргэд нийгмийн даатгалд хамрагдах эрхтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

        ОХУ, Унгар, Чех, Солонгос улсуудтай монгол улс нийгмийн даатгалийн асуудлаар хэлэлцээртэй ажиллаж байна. 2002 онд УИХ-аас Монгол улсаас гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийг заавал даатгалд даатгуулахаар болж байсан. Харин БНСУ-д хөлөдмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэн нэг сардаа 40000 воноор тооцож шимтгэл төлдөг байна. 2002-2007 оны хооронд ажиллаж байсан иргэд энэ хугацааныхаа шимтгэлийн мөнгийг буцаан авах, нэг бол ажилласан жилдээ оруулан тооцож болох ажээ. Харин 2007 оноос хойш иргэдийг заавал даатгалд хамруулдаг болсон учраас ажилласан жилд л оруулан тооцуулах боломжтой юм. Манай иргэдийн мэдээлэл дутмаг байдгаас энэхүү даатгалын мөнгийг буцаан авах болон ажилласан жилдээ тооцуулах гэх мэт арга хэмжээнд идэвхи муутай оролцдог байна.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top