800-аад рекламны самбрыг буулгажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

        Нийслэлд эмх замбараагүй байрласан рекламны самбрыг буулгах ажлыг НИТХ-аар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой 800-аад самбрыг одоогоор буулгаад байна. Харин үлдсэн ажлыг дүүргүүдийн захиргаанд өгсөн ч одоог болтол ажил хэрэг болоогүй байна. Баянгол, Сүхбаатар зэрэг дүүргүүдийн рекламны самбрууд өнөөг хүртэл буулгагдаагүй байгаа юм. Ийнхүү самбруудыг цэгцлэх ажил дүүргүүдийн удирдлагуудад шилжсэн учраас тухайн дүүргүүд өөрсдөө энэ ажлыг гүйцэтгэх үлдэж байна. Ямартай ч нэгэнт эхэлсэн ажлаа дуусгах нь зүйтэй юм. Хэрвээ хугацаандаа дуусгахгүй тохиолдолд дараа дараагийн арга хэмжээг авна гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top