ЕБС-ийн сурагчид нэгдсэн нэг загварын дүрэмт хувцастай болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

       Өнгөрсөн оны 5-р сард батлагдсан Боловсролын тухай хуулиар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгдсэн нэг загварын дүрэмт хувцастай байна гэж заасан. Энэ дагуу ирэх хичээлийн жилээс эхлээд ЕБС-ын сурагчид улс орон даяараа нэгдсэн нэг дүрэмт хувцастай болох гэж байна. Нийслэл аймгийн боловсролын газрын зөвлөлдөх уулзалтаар яамнаас нэг загварыг санал болгох нь зөв гэж үзжээ.

     Монгол улсын стандартаар сурагчдын хувцас хагас ноосон даавуун материалтай байх ёстой ба энэ шаардлагад нийцүүлэх үүднээс дүрэмт хувцасны материал оёдол зэрэг бүхий л зүйлийг дотооддоо үйлдвэрлэх гэж байна. Дотоодыг даавуу материалаар хангахад ҮХАА-н яам өөрийн ажлынхаа хүрээний механизмыг ашиглан оёдлын холбоо, даавуу үйлдвэрлэлийн компаниудтай хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэхээр болжээ. Эхний ээлжинд бага дунд ангийн хүүхдүүдийг дүрэмт хувцасаар хангахаар төлөвлөж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top