Иргэн бүр эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар жилд 132800 төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээний хөнгөлөлт эдлэх эрхтэй. Хөнгөлөлт нь эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа 132 нэр төрлийн эмийг 80 хүртэлх хувийн хөнгөлттэй үнээр худалдаж авах боломжтой байдаг. Өнгөрсөн тав, зургадугаар сард даатгалын сангийн санхүүжилт дууссаны улмаас хөнгөлөлт түр хугацаанд олгогдоогүй бол энэ сарын 1-нээс эхлэн хөнгөлөлттэй эм олгогдож эхэлсэн байна.
Хөнгөлттэй эм авах хүсэлтэй иргэд эмчийн бичиж өгсөн эмийн жороо арав хоногийн дотор эрүүл мэндийн байгууллагтай гэрээтэй томоохон эмийн сангуудаас эмээ авах боломжтой юм. Мөн хугацаа хэтэрсэн тохиолдолд хөнгөлөлт олгогдохгүй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )