Авто машины тэвшинд хавчуулагдаж амь насаа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 09

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тоосго ачиж байгаад авто машины тэвшинд хавчуулагдаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 11 дүгээр хороо Мандалын гудамжинд байрлах тоосгоны үйлдвэрт 36 настай, эрэгтэй М хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүйн улмаас тоосго ачсан “Тоёота” маркийн авто машины тэвшинд хавчуулагдаж амиа алдсан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top