Төрийн далбааны бизнес эхэллээ /Фото мэдээ/

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 09

Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын Хувсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадам ойртсон энэхүү өдрүүдэд Алтан соёмбот Монгол төрийн туг далбаа хаа сайгүй намирч эхэллээ. Жилийн жилд Монголчууд үндэсний их баяр наадмаараа  байдаг бүхнээрээ гангарч туг далбаа хатгаж наадамладаг болоод хэдэн жилийн нүүр үзэж буй. Харин Монголчуудын омогшлоор манай урд хөрш бизнес хийсээр ирсэн нь нууц биш болоод байна. Урд хөршөөс орж ирсэн Монгол төрийн далбааг гудамж талбайд зарж байгаа явдал олширсон. Тус далбаанууд жижиг, дунд зэрэг, том гээд гурван төрлийн хэмжээтэй бөгөөд жижиг нь 1000 төгрөгний үнэтэй , дунд зэрэг нь 2000 төгрөг, том нь 5000 төгрөгний үнэтэйгээр тус тус зарагдаж байна. Өмнөх жилүүдийн баяр наадмын үеэр Монгол төрийн далбааг хаа сайгүй байлгахгүй заруулахгүй хэмээн цагдаа нар хураан авч байсан удаатай ч энэ жил дахиад л Төрийн далбааны бизнес гудамжинд эхэллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бек(202.179.11.202) 2025 оны 03 сарын 13

Төрийн далбаагаа зохих хүндэтгэл үзүүлэн хэрэглэх нь хүмүүсийн эх оронч үзлийг дэмжих сайн талтай. Дэмжиж байна

1  |  0
Top