ХБНГУ-ын Майнц хотноо “Дэлхийн ур чадвар” олон улсын тэмцээн буюу “World science” болж өнгөрлөө. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 52 орны залуус, 40-өөд мэргэжлээр аврагын төлөө өрсөлдсөн юм. “World science” байгууллага нь эгнээндээ дэлхийн 68 орныг багтаадаг том байгууллагуудын нэг юм. Улс орны ирээдүйг авч явах өндөр чадвартай мэргэжлийн боловсон хүчнийг яаж бэлтгэдэг, тэд өнөөгийн техник технологийн үсрэнгүй хөгжилтэй хэрхэн хөл нийлүүлж байгаагаа орон орны залуус харуулахыг зорьж байлаа. Герман улсын зүгээс хоёр жилд нэг удаа болдог энэхүү тэмцээнд өндөр ач холбогдол өгч ОУ-ын өндөр зэрэглэлийн тэмцээний хэмжээнд зохион байгуулж байгаа нь нээлтийн ёслолоос харагдаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )